
Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орж, салхи шуургатай байна.
2015 оны тавдугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд болон Хөвсгөлийн уулсаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газраар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 30-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 31, зургаадугаар сарын 1-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 2-нд төв болон говийн нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 30-31-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр, зургаадугаар сарын 1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Тавдугаар сарын 31-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Улаанбаатарт 20 хэм дулаан | ||
Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.