Шууд Chart

Хүүхдүүдийн инээд баяслаар цалгисан Чингис хааны талбайгаас... /Фото мэдээ/

2015-06-01 17:32:08

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг нийслэлчүүд өргөн хүрээнд тэмдэглэж байна. Өнөөдрийн хамгийн томоохон нэг арга хэмжээ нь Чингис хааны талбайд болж буй "Хүүхдийн баяр" арга хэмжээ байлаа.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус баярын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад албаныхан оролцож монголын нийт хүүхэд, багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээний үеэр жил бүр нийслэлээс зохион байгуулдаг Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын шилдэг хүүхдүүдийн урлагын тоглолтоор нийслэл төдийгүй монголынхоо хүүхэд багачуудыг баярлуулахаар болсон юм. Хүүхдүүд та бүхэнд зориулсан гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн тоглолт болно. Монголынхоо нийт хүүхэд, багачуудад эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн онцлосон юм.

Их эзэн Чингис хааны талбайг хүүхдүүддээ зориулан чимэглэсэн бөгөөд 12 жил, Жангарын 6 баатрыг байрлуулж, өртөө бүрд төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. Мөн нэгдсэн арга хэмжээнээс гадна дүүрэг бүрт, Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Нийтэлсэн: М.Тодбэх

Хүүхдүүдийн инээд баяслаар цалгисан Чингис хааны талбайгаас... /Фото мэдээ/  
Үзсэн: 5246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй