
Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно.
2015 оны зургаадугаар сарын 1-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 01-ний 21 цагаас зургаадугаар сарын 02-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Увс, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хангайн уулсаар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөндөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
2015 оны зургаадугаар сарын 3-наас зургаадугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар 3-нд төв болон говийн нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-5-нд зарим газраар, 6-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн ийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан | ||
Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.