
“Олимпийн гараа” бага насны боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд 300 орчим ширэн бээлийтэн тулалдаж байна. Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Дамдинжавын Бандийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны боксчдын тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг төрүүлэн гаргах зорилготой тус тэмцээнд энэ жил хот, хөдөөгийн 46 байгууллага клубын 300 орчим тамирчин тулалдаж байна. Тэмцээн 11-12, 13-14 гэсэн хоёр насны ангилалд болж аваргуудаа тодруулна. Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди энэ талаар ярилаа.
Олимпийн гараа тэмцээний хэсгийн болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр болно. Харин мөнгөн медалийн төлөөх тоглолт маргааш болох бол аваргын төлөөх тоглолтууд нөгөөдөр болно. Тус тэмцээнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба нарын тэргүүтэй манай улсын шилдэг боксчид амжилтын гараагаа эхлүүлж байсан түүхтэй.
“Олимпийн гараа” бага насны боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 1224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.