Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан

2015-06-04 16:51:29

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2015 оны зургаадугаар сарын 4-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 9 хэм  дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийгшил 53 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.



2015 оны зургаадугаар сарын 04-ний 21 цагаас зургаадугаар сарын 05-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ.  Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2015 оны зургаадугаар сарын 06-наас зургаадугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 6-нд ихэнх нутгаар, 7-8-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй