Шууд Chart

Улаанбаатарт 18 хэм дулаан

2015-06-07 09:21:31

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар бороо орж, сэрүүхэн байна.

2015 оны зургаадугаар сарын 7-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн, говийн нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны зургаадугаар сарын 08-наас зургаадугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 8-нд  төвийн ихэнх нутаг, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10,11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 9,10-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 10-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт 18 хэм дулаан  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй