Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан

2015-06-08 16:03:00

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө төв болон говийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

2015 оны зургаадугаар сарын 08-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Түр  зуурын бороо орно. Салхи  хойноос 6-11 м/с. 17 цагт 15 хэм, 20 цагт 12 хэм  дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийгшил 42 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.



2015 оны зургаадугаар сарын 08-ны 21 цагаас зургаадугаар сарын 09-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зарим газраар хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө сэрүүсч 9-14 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө сэрүүсч 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй.  Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар сэрүүсч 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2015 оны зургаадугаар сарын 10-наас зургаадугаар сарын 14-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 10,11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар бороо, 13-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи 10-12-нд говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй