
Ирэх онд манай улсад АСЕМ-ын чуулга уулзалт болно. Энэ хүрээнд нийслэлийн тохижилтын ажлуудыг цогцоор нь хийж эхлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Яармагийн зам дагуу зүлэгжүүлж, 400 ширхэг мод тарина. Мөн нийслэлийн найман гудамжинд цогц тохижилт хийхээр болсон байна.
Түүнчлэн "Явган хүний зам, дугуйн зам, нийтийн эзэмшлийн талбайд тусгай тэмдэг, тэмдэглэгээг хийнэ" гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт хариуцсан ахлах мэргэжилтэн н.Оджаргал хэллээ. Үүний зэрэгцээ нийслэлийн 20 гаруй хөшөө дурсгал болон усан оргилуурыг сэргээн засварлах ажлуудыг хийж байна.
Яармагийн авто зам дагуу 400 ширхэг мод тарина | ||
Үзсэн: 918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.