
Түгээмэл тархацтай ашигт малтмал, тэр дундаа хайрга чулууг барилгын компаниуд дур зоргоороо ашиглаж байна гэсэн шүүмжлэлийг иргэний нийгмийнхэн хэлж байна. Ялангуяа барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн энэ үед аж ахуйн нэгж байгууллагууд хууль бусаар хайрга чулуу олборлох нь ихэсдэг гэж тэд ярьж байсан юм. Тэгвэл үүнд холбогдох албаныхан хэрхэн анхаарч байна вэ? Бид энэ талаар Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын хэлтсийн дарга Х.Маратаас тодрууллаа.
Өнгөрсөн онд түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай болж, хариуцлага, хяналтыг нарийн тодорхойлсон учраас энэ төрлийн хэрэг зөрчил буурч байгаа гэж тэрээр хэлж байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүй этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийж, олборлосон, борлуулсан болох нь тогтоогдвол, хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэж шинэ хуульд тусгасан байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлож байна | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.