Шууд Chart

Улаанбаатарт 27 хэм дулаан

2015-06-16 06:31:04

Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад өдөртөө нутгийн төв хэсгээр халуун байна.

2015 оны зургаадугаар сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүнээс  секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



 2015 оны зургаадугаар сарын 17-ноос зургаадугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 17,18-нд  баруун зүгийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 19,20-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 17-18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын талаар сэрүүхэн шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав, говийн нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 19-нөөс нутгийн төв хэсгээр өдөртөө нэмж хална.


Улаанбаатарт 27 хэм дулаан  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй