Шууд Chart

З.Энхболд: Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургуулиуд цахим ангитай болно

2013-09-01 12:52:44

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2013.09.01/ 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр өнгөрсөн жил мөн тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож байсан юм. 84-р сургууль нь нийслэлийн тэргүүний сургууль бөгөөд анхны цахим сургууль гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэ үеэр УИХ-ын тамгын газраас тус сургуульд I MAC компьютерыг багш нарын  ном, сурах  бичиг бэлтгэдэг программын хамт  бэлэглэлээ.

Тэрбээр ирэх жилүүдэд монгол улсын бүх ЕБС-д E-class, цахим ангиудыг нэвтрүүлэхээр зорьж байгааг хэлээд энэ туршилтыг нийслэлийн 84-р суругууль дээр хийж байгааг онцоллоо. Цаашид E-book , E-tab зэрэг порматуудыг одоогийнхоос илүү мэргэжлийн түвшинд хийх бололцоо энэ сургуулийн багш нарт  бий болж байна гэлээ. Мөн боловсролоороо дэлхийд тэргүүлж байгаа БНСУ-ын амжилтын нэг нь   мэдээлэл, холбоо технологийг сургалтын хөтөлбөртөө түлхүү ашигладагтай холбоотойг онцлоод, цаашид бүх багш нарыг зөөврийн компьютертай болгохоор төлөвлөж байгааг хэлэв.
84-р сургуулийн хувьд бүх багш нар нь өөрийн заадаг хичээлээ видео хичээл болгон хувиргасан бөгөөд түүнийгээ бусад сургуулиудад заадаг онцлогтой. Тус сургууль нь энэ жил 2980 гаруй сурагчидтай, 74 бүлэг ангитайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм. Монголын анхны цахим сургууль гэдгээрээ цахим хичээлийн сантай, хичээлд шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг интернэт сайтуудаас татаж авдаг, багш, сурагч, эцэх эхчүүд онлайнаар холбогдож мэдээлэл солилцох боломжтой байдаг байна. Мөн цахим номын сан нь 15 компьютер, 40 мянга гаруй номтой юм.
Тус сургуулийн хувьд тенхик технологийн шинэчлэл хийсэн, цахим орчинг бүрдүүлсэн хэдий ч төсөв мөнгө багатай учраас материаллаг баазын хүрэлцээ муу, интернэтийн хурд удаан зэрэг хүндрэл гардаг гэдгийг сургуулийн багш нар хэлж байлаа. Үүнд УИХ-ын дарга интернэтийн төлбөр мөнгийг ЕБС-ийн жилийн төсөвт суулгаж өгдөг байх нь зүйтэйг хэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд

УИХ-ын дарга З.Энхболд

УИХ-ын дарга З.Энхболд

УИХ-ын дарга З.Энхболд


З.Энхболд: Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургуулиуд цахим ангитай болно  
Үзсэн: 2368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй