
Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад өдөртөө нутгийн төв хэсгээр халж, хураашилт ихсэнэ.
2015 оны зургаадугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, зүүн хагаст зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 14-19 хэм, Увс нуурын болон Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал, Халхголын саваар 20-25 хэм, Орхон, Сэлэнгийн саваар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 18-наас зургаадугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 18-нд баруун зүгийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 19-21-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
Улаанбаатарт 28 хэм дулаан | ||
Үзсэн: 986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.