
Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, нутгийн зүүн хагаст халж, хуурайшилт ихсэнэ.
2015 оны зургаадугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтайн уулархаг нутгаар 18-23 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон баруун зүгийн нутгаар 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн саваар 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21,22-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн төв хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд ихэнх нутгаар, 24-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатарт 30 хэм дулаан | ||
Үзсэн: 1081 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.