Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2015-06-22 16:06:23

Алтай нуруунаас эх авсан Ховд, Буянт, Булган, Харбут, Төгрөг зэрэг голын усны түвшин өнгөрсөн өдрүүдэд хоногт 10-20 см нэмэгдэж, ус судлалын  Ховд-Мянгад , Булган-Байтаг, Төгрөг-Манхан, Халх-Баянхошуу харуул орчимд үерийн түвшинг 30-40 см, Буянт гол Ховд аймаг орчмоор үерийн аюултай түвшинг 25 см даван тус тус үерлэж байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
 2015.06.22


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй