
Өнөөдөр олон улсын олимпийн өдөр. 1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын Кубертин хэмээх соён гэгээрүүлэгч Парис хотноо Олон улсын олимпийн хороог үүсгэн байгуулж байжээ. Тиймээс хүн төрөлхтнийг эв нэгдэл, энх тайванд уриалан дуудсан Олимпийн наадмын эхлэлийг тавьсан энэ түүхэн өдрийг олон улсын олимпийн өдөр болгон тэмдэглэдэг юм. Энэ өдөр дэлхийн 205 оронд нэгэн зэрэг биеийн тамир, спорт, олимпизмийг сурталчлан өнгөрүүлдэг уламжлалтай.
Монголын үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч н.Зоригтбаатар ярилаа. Монгол Улс нь олон улсын олимпийн хороонд гишүүнээр элсэж хүн төрөлхтний спортын их баяр цэнгэлд 1964 оноос нэгдсэн түүхтэй. Тэр цагаас хойш Монголын тамирчид олимпийн их наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл нийт 24 медаль хүртээд байна.
Манай улс олимпийн их наадмаас нийт 24 медаль хүртжээ | ||
Үзсэн: 1931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.