Шууд Chart

Өмнөговь аймагт байгаль хамгаалах төсөл хэрэгжүүлж эхэлжээ

2015-06-24 15:13:01

Байгаль хамгаалах "Амин хэлхээ" сан Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж эхэллээ. 2014 онд байгуулагдсан тус сан дотоод, гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтран байгаль хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Энэ удаа говийн жимст бутыг хамгаалах хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлэх аж. Говийн хармагийн бутыг хашиж хамгаалаад тухайн талбайгаа услах услалтын системтэй болгох юм байна.

“Амин хэлхээ” сангийн хөрөнгийн эх үүсвэр нь тус сангийн тэргүүн Б.Баярчимэгийн бичсэн “Амин хэлхээ” номын борлуулалтын орлогоос бүрддэг байна. Энэ талаар “Амин хэлхээ” сангийн тэргүүн Б.Баярчимэг ярилаа.


Өмнөговь аймагт байгаль хамгаалах төсөл хэрэгжүүлж эхэлжээ  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй