Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

2015-06-24 16:25:52

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Сэлэнгэ, Дарханы нутаг, Булганы хойд, Төв аймгийн баруун хэсгээр агаарт  32 хэмийг давж хална.

2015 оны зургаадугаар сарын 24-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11м/сек. 17 цагт 26 хэм, 20 цагт 23 хэм  дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 24 хэм дулаан, харьцангуй чийгшил 25 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


 



 


2015 оны зургаадугаар сарын 24-ний 21 цагаас зургаадугаар сарын 25-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 хэм, Орхон-Сэлэнгийн сав нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 хэм, өдөртөө Сүхбаатарын нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө 12-14  хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө  28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.


2015 оны зургаадугаар сарын 26-наас зургаадугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 26-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-29-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан  
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй