
Есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Төрийн ордны хуралдааны “Б” танхимд Төрийн албаны зөвлөлөөс "Төрийн албаны Мерит тогтолцоо-Туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэх бөгөөд Канад, БНХАУ, БНСУ, Франц, Кувейт, Армен, Вьетнам, Энэтхэг зэрэг 14 орны Төрийн албаны төв байгууллагын төлөөлөгчид оролцож, “Төрийн албаны Мерит тогтолцоонд нэвтрүүлж буй шинэ санаачилга, арга барил”, “Төрийн албаны Мерит тогтолцоо ба хамаарагч талуудын оролцоо”, “Төрийн албаны төв байгууллагуудын чуулга уулзалтуудын товчоон” зэрэг сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлж, өөрийн орны туршлагаас хуваалцах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Олон улсын төрийн албаны төв байгууллагуудын удирдлагууд чуулна | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.