Шууд Chart

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 33 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

2013-09-02 14:02:51

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Уг тогтоолоор,”Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”, “Медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах мөнгөн шагналын хэмжээ”, “ Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох мөнгөн урамшууллын хэмжээ”, “Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам”-ыг тус тус хавсралтаар баталсан байна.

   Дээрх журамд, олимп, дэлхий, тивийн спортын их наадмын хөтөлбөрт орж зохиогдсон спортын төрлийн тэмцээн, олимпийн их наадмын хөтөлбөрт ордог спортын төрлийн тэмцээн, “Спорт Аккорд” олон улсын спортын холбоонд элссэн төрлийн спортын тэмцээн, бусад спортын төрөл гэж ангилж өгсний зэрэгцээ тэмцээний зэрэглэл болон жин, зай, төрөл тус бүрд оролцсон орны тоо, олгох мөнгөн шагналын хувь хэмжээг тус тус тогтоосон байна.

  Дээрх журмаар, тамирчинд олгох мөнгөн шагналын хувь хэмжээг тэмцээний ангилал, зэрэглэл зэргээс хамааран 30-100 хувь байхаар, медаль хүртсэн тамирчинд ногдох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг дасгалжуулагчид олгох ажээ.

  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл,

  олон нийттэй харилцах хэлтэс


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 33 дахь дугаар хэвлэгдэн гарлаа  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй