
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.
2015 оны зургаадугаар сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 22 хэм, 20 цагт 18 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 20 хэм дулаан, харьцангуй чийгшил 15 хувь, агаарын даралт 867 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 27-ны 21 цагаас зургаадугаар сарын 28-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ, Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
2015 оны зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 9-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, долоодугаар сарын 1-2-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хална.
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан | ||
Үзсэн: 727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.