Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2015-06-29 16:00:00

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө  маргаашдаа зүүн аймгуудын нутгаар сэрүүсч, салхитай байна.

2015 оны зургаадугаар сарын 29-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 25 хэм, 20 цагт 21 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 25 хэм дулаан, харьцангуй чийгшил 13 хувь, агаарын даралт 867 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны зургаадугаар сарын 29-ний 21 цагаас зургаадугаар сарын 30-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм,  Увсын хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө  20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө  9-11 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2015 оны долоодугаар сарын 01-нээс долоодугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Долоодугаар сарын 1-3-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 4-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй