
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа. УИХ-аас Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталснаар “Гэр хорооллыг дахин төлөвлөлт”-ийн ажлын эхний 12 байршлыг НИТХ-аас тогтоох боломж бүрдсэн юм. Өнөөдрийн байдлаар 6 байршилд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд УИХ-ын дарга шинээр баригдаж буй 7-р хороололын дахин төлөвлөлт, БЗД-ийн 8-р хороо Батлан хамгаалахын Их сургуулийн орчмын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцсан байна. Мөн Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа автозам, дэд бүтцийн ажлын явц байдал болон зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
УИХ-ын дарга нийслэлийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа | ||
Үзсэн: 1345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.