Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 14 градус дулаан

2015-07-02 15:36:32

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш  нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст хална.

2015 оны долдугаар сарын 02-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 28 градус, 20 цагт 25 градус дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 27 градус дулаан, харьцангуй чийгшил 25 хувь, агаарын даралт 866 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны долдугаар сарын 02-ний 21 цагаас долдугаар сарын 3-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Баянөлгийн өмнөд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Увсын  өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр  шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө  10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө Хэнтийн уулсаар үүлшиж түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  баруун  хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө Дорнодын зүүн хэсгээр  22-27 градус,  бусад нутгаар  25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын  бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө  10-12  градус , өдөртөө 28-30 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  өмнөөс  секундэд 6-11 метр. Шөнөдөө  12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.


2015 оны долоодугаар сарын 01-нээс долоодугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Долоодугаар сарын 1-3-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 4-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 14 градус дулаан  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй