Шууд Chart

Хэт халуунаас сэрэмжлүүлж байна

2015-07-03 13:36:20

Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хэсгээр 32 градусыг давж хална. Иймд, өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас сэргийлж,  нарны шил, малгайг тогтмол өмсүүлэх, зүрх судасны өвчтэй болон даралттай хүмүүс болгоомжтой байх шаардлагатайг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна.

Европын ихэнх хэсэгт аагим халуун өдрүүд үргэлжилж, агаарын температур цельсийн 40 хэмээс дээш гараад байгааг мэдээлж байна. Үүнтэй холбоотойгоор Испани, Португалид хэдийнэ өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ долоо хоногийн эхээр Испанийн Кордоба хотод гэхэд цельсийн 44 хэмд хүрч халсан байна. Халуун агаарын урсгал одоо Франц, Итали, Бельги, Нидерландад хүрээд байна. Түүнчлэн Их Британид 2006 оноос хойших хамгийн халуун өдрүүд тохиож байгаа бөгөөд аагим халуун цаг агаар ойрын хэдэн өдрүүдэд үргэлжилнэ хэмээн цаг уурын мэргэжилтнүүд мэдээлж байгаа юм. Парист мөн цельсийн 40 хэмд хүрч халж байна.
 
Хэт халуунаас эрүүл мэндээ хамгаалахын тулд шингэн зүйл, тэр дундаа ус их уух, биеийн дулааныг хэвийн хэмжээнд хадгалах хувцас өмсөх, гараа хүйтэн усанд дүрэх, цонхныхоо ойролцоо сэнс ажиллуулах, хүйтэн гэхээсээ илүү бүлээн шүршүүрт орох, биеийн бусад хэсгээс илүү нүүрээ сэвүүрээр сэрүүцүүлэх хэрэгтэй хэмээн эмч мэргэжилтнүүд зөвлөжээ. 
 

Хэт халуунаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй