
Найман хувийн хүүтэй орон сууцны ипотикийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 43 хоногийн мэдээллийг Монголбанкнаас өглөө. Иргэд 393.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 5945 иргэнд 327.7 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ.
Мөн өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 15336 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 437.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
327.7 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг шинээр олгожээ | ||
Үзсэн: 1895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.