
2015 оны долоодугаар сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр солигдмол үүлтэй, бусад хэсгээр үүлэрхэг. Баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун, төв, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 16-21 хэм, Хөвсгөлийн уулс, Увс нуур болон Их нууруудын хотгороор 20-25 хэм, Орхон-Сэлэнгэ болон Туул голын сав газраар 32-37 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 32-34 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны долоодугаар сарын 07-ноос долоодугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд зарим нутгаар, 10-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 7, 8-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. 7-нд нутгийн баруун хагаст сэрүүвтэр байна.
Улаанбаатарт 34 хэм дулаан | ||
Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.