
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр агаарт 32 градусыг давж хална.
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн зүүн хагаст халж, төвийн нутгаар дуу цахилгаантай бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны долдугаар сарын 06-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 32-34 градус дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 33 градус дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа.
2015 оны долдугаар сарын 06-ний 21 цагаас долдугаар сарын 7-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 16-21 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтийн хойд хэсгээр бороо орно. Дуу Цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 градус, өдөртөө Хэнтийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүнэ. Шөнөдөө 15-17 градус , өдөртөө 33-35 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
2015 оны долоодугаар сарын 08-ноос долоодугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд говь, талын нутгаар, 10-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 8-нд нутгийн төв хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэх боловч 10,11-нд халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
Улаанбаатарт 33 хэм дулаан | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.