
Ойрын өдрүүдэд их халалт үргэлжлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээ, судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна. Ялангуяа нутгийнхаа хойд хэсгээр 30-аас дээш градус халж, хур тундасны хэмжээ ч олон жилийн дунджаас бага байх аж. Их халж байгаагаас түр зуурын дуу цахилгаантай бороонд үерт автах, аянга буух байгалийн эрсдэл нэмэгдэж байгаа учир малчид ард иргэдийг үерийн амнаас нүүх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Үүнээс гадна их хуурайшилтаас үүдэн ой, хээрийн түймэр нэмэгдэж байгаа учраас анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
Хэт халалт ойрын өдрүүдэд үргэлжилнэ | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.