
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2015 оны долдугаар сарын 07-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж түр зуур 16 м/с, хүрч ширүүснэ. 17 цагт 21 градус, 20 цагт 19 градус дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 24 градус дулаан, харьцангуй чийгшил 44 хувь, агаарын даралт 862 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны долдугаар сарын 07-ний 21 цагаас долдугаар сарын 8-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр сэрүүсч 23-28 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүнэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус дулаан, өдөртөө 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсч 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
2015 оны долоодугаар сарын 09-нөөс долоодугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зүүн зүгийн нутгаар, 11-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 12-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд Алтайн уулсаар, 11-нд баруун зүгийн нутгаар, 12-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 10,11-нд ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. 9-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ.
Улаанбаатарт 24 хэм дулаан | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.