
Дархан хотын төвлөрсөн цэвэрлэх байгууламж 1965 онд ашиглалтад оржээ. Түүнээс хойш 1990 онд өргөтгөж, цэвэрлэх байгууламжийг бүрэн барьж дуусгасан юм. Дархан сум Орхон-Сэлэнгийн сав газрын бүс, Хараа голын эрэг дагуу Бурхантын хөндийд байрладаг экологийн эмзэг тогтоцтой тул одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэх боломжгүй байдаг байна.
Ачаалал нэмэгдвэл байгаль орчин бохирдуулах, доройтуулах эрсдэлтэй гэдгийг судалгаагаар тогтоожээ. Иймээс бохир усыг цэвэрлэж байгальд нийлүүлэх, эргүүлэн ашиглах нөхцөл бүрдүүлж, байгаль орчноо хамгаалах зорилгоор цэвэрлэх байгууламж болон бохир усыг татан зайлуулах, шахах сорох станц, ариутгах татуургын системийг шинэчлэх шаардлагатай болжээ.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банкны хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэ төслийг Азийн Хөгжлийн банкны 186.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор Дархан-Уул аймагт аж үйлдвэр хөгжиж, Хараа голын сав газрын усны болон байгаль орчны чанарыг сайжруулан хил дамнасан усны бохирдлын хяналтыг сайжруулах бололцоо бүрдэх юм байна.
Дарханы цэвэрлэх байгууламжийг сайжруулах төслийг УИХ-д өргөн барилаа | ||
Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.