Шууд Chart

Улаанбаатарт 32 хэм дулаан

2015-07-10 06:55:17

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: 11-нд ихэнх нутгаар аагим халуун болж, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар бороошиж эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2015 оны долоодугаар сарын 10-нй 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг.  Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг болон Халх голын сав газраар 19-24 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 30-32 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны долоодугаар сарын 11-нээс долоодугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

11-нд баруун зүгийн нутгийн ихэнх, 12-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-14-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11-нд  нутгийн баруун хагаст, 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. 12-нд баруун зүгийн нутгаар, 13-14-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт 32 хэм дулаан  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй