
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн газар тариалангийн нутгуудаар агаарт 32 хэмийг давж хална.
Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар бороо орж сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2015 оны долоодугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэ, бусад нутгаар багавтар үүлтэй Баруун зүгийн нутгийн ихэнх хэсэг, төвийн нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд түр зуур 18-20 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгэ болон Туул голын сав газар болон говийн бүс нутгаар 32-37 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын болон Их нууруудын хотгороор 23-28 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 32-34 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийг 39 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны долоодугаар сарын 12-ноос долоодугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд баруун болон төвийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-14-нд нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Улаанбаатарт 34 хэм дулаан | ||
Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.