Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан

2015-07-12 18:56:25

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр, маргааш өдөр Хөвсгөл, Архангайн зүүн, Булганы хойд хэсгээр их бороо орно.

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: Өнөө маргаашдаа Дорнод, Монголын нутгаар халж, нутгийн төв хэсгээр их бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2015 оны долоодугаар сарын 12-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, зарим үед түр зуур 16 м/сек хүрч ширүүснэ. 17 цагт 30 хэм, 20 цагт 21 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 30 хэм дулаан, харьцангуй чийгшил 15 хувь, агаарын даралт 857 гектапаскаль байлаа. Даралт оройдоо буурна.


2015 оны долоодугаар сарын 12-ны 21 цагаас долоодугаар сарын 13-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 21-26 хэм, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 9-14 хэм, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 хэм, өдөртөө Хэнтийн нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 31-36 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2015 оны долоодугаар сарын 13-наас долоодугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

14-нд ихэнх нутгаар, 15,16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн төв хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй