Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2015-07-13 14:28:03

2015 оны долоодугаар сарын 13-ны өдрийн байдаар Хангай нуруунаас эхтэй Идэр, Чигэстэй, Богд, Хожуул, Цагаантуруут, Увс нуурын сав газрын Чигж, Баруунтуруун, Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Богд гол үерийн түвшинг 5 см давсан байна.

Харин Алтай нуруунаас усжих Буянт, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 25 см тус тус давсан хэвээр буюу элбэг устай байна. Ирэх өдрүүдэд нийт нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэнэ.

Иймд дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Ус судлалын сектор


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй