Шууд Chart

Улаанбаатарт 23 хэм дулаан

2015-07-18 08:18:54

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, говь, зүүн зүгийн нутгаар  бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны долоодугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Увс нуур, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28-33 хэм,  Орхон-Сэлэнгэ саваар 24-29 хэм,  бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  


2015 оны долоодугаар сарын 19-нөөс долоодугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

19-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх, 20-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст хална.


Улаанбаатарт 23 хэм дулаан  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй