Шууд Chart

Улаанбаатарт 25 хэм дулаан

2015-07-19 08:23:00

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст  бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны долоодугаар сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Баруун болон говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Увс нуур, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, Орхон-Сэлэнгэ саваар 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 20-ноос долоодугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

20-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 21,22-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 23-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд говийн нутгаар, 23-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Улаанбаатарт 25 хэм дулаан  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй