
Улс эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх цаашлаад тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор уг арга хэмжээг Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулж буй юм.
УИХ-ын гишүүн, Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнийн санаачилгаар Өмнөговь аймгийн Залуучуудын холбоо, Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа бага олимпод 21 багийн 450 гаруй тамирчин өрсөлдөж байна.
“Өмнөговь-2015” бага олимп Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ. Бага олимпод оролцогчид сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, ширээний теннис, шатар, 100 буудалт даам, дугуй, биллиард зэрэг спортын найман төрлөөр өрсөлдөх юм.
“Өмнөговь -2015” бага олимп нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 1734 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.