
Малчид, тариаланчдийн анхааралд: Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгуудаар халж, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орохыг анхааруулж байна.
2015 оны долоодугаар сарын 22-ны 21 цагаас долоодугаар сарын 23-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, Ховдын нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Орхон-Сэлэнгэ болон Туул голын саваар 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Дорноговийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 14-19 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.
2015 оны долоодугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 25-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан | ||
Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.