Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан

2015-07-23 15:54:33

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш төвийн нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

2015 оны долоодугаар сарын 23-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 29 хэм, 20 цагт 25 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 28 хэм дулаан, харьцангуй чийгшил 27 хувь, агаарын даралт 867 гектапаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны долоодугаар сарын 23-ны 21 цагаас долоодугаар сарын 24-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15  хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 14-19 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2015 оны долоодугаар сарын 25-наас долоодугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

25, 28-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-28-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан  
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй