
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
2015 оны долоодугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутий өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зужурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 21 хэм дулаан, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны долоодугаар сарын 25-наас долоодугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25, 28-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-28-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 26 хэм дулаан | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.