Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2015-07-26 15:22:18

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст  борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2015 оны долоодугаар сарын 26-ний 21 цагаас долоодугаар сарын 27-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар седундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16  градус , өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.


2015 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 01-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, 31-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд говь талын нутгаар, 29-нд баруун зүгийн нутгаар, 30-31-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй