Шууд Chart

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

2015-07-27 07:17:13

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2015 оны долоодугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, 31-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд говь талын нутгаар, 29-нд баруун зүгийн нутгаар, 30-31-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно  
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй