
Польш улсын Варшав хотноо эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дахь уламжлалт олон улсын тэмцээн амжилттай өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж манай дөрвөн бөх барилдсанаас 58 кг-ын жинд Б.Шоовдор урамтай сайхан барилдаж алтан медальд хүрлээ. Тэмцээний эхний өдөр О.Насанбурмаа /69 кг/ Польшийн нээлттэй тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртээд байсан юм. Багийн дүнгээр манай баг гуравдугаар байрт оржээ. Манай бөхчүүд төдийгүй энэ тэмцээнд барилдсан бүх бөхчүүдийн хувьд олимпийн эрх олгох ДАШТ-ий өмнөх сорилго боллоо.
Б.Шоовдор алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.