
2015 оны долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 03-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
/Наймдугаар сарын эхээр нутгийн зүүн хагаст үргэлжилсэн хүйтэн бороо орох төлөвтэй байна./
Баруун аймгуудын нутгаар: 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 31-нд ихэнх нутгаар, наймдугаар сарын 1, 2-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. 30-нд нутгийн хойд хэсгээр 31-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 27-нд нутгийн хойд хэсгээр, 28, наймдугаар сарын 2-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31, наймдугаар сарын 1-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 23-28 хэм дулаан. Наймдугаар сарын 1-3-нд сэрүүсч Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд нутгийн баруун хэсгээр, 31, наймдугаар сарын 1-нд ихэнх нутгаар, 2-3-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө 12-17 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. Наймдугаар сарын 1-3-нд сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 27-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 28, 29, наймдугаар сарын 2-нд нутгийн зүүн хэсгээр, 31, наймдугаар сарын 1-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10м/с, 31, наймдугаар сарын 1-нд түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 29-34 хэм дулаан байна. Наймдугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 2978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.