
-Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ-
Наймдугаар сард ерөнхийдөө нийт нутгаар гол мөрний сарын дундаж урсацын хэмжээ олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага, тухайлбал Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Эг, Хангай нурууны арын Идэр, Хануй, өврийн Богд, Завхан, Түй, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, ар, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд болон Монгол Алтай нуруунаас эхтэй Ховд, Булган зэрэг голын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 20-55 см бага байх төлөвтэй байна. Харин Орхон голын дунд хэсэг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд олон жилийн дундаж түвшнээс 10-20 см ахиу бусад голын хувьд олон жилийн дунджийн орчим байх болно.
Хэдийгээр ихэнх томоохон гол мөрний усны түвшин наймдугаар сарын олон жилийн дунджаас бага, түүний орчим байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой Иймд гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.
Иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.