Шууд Chart

Ширүүн бороонд гээгдсэн автомашины дугааруудыг шонд наажээ

2015-08-03 15:06:54

Өнгөрөгч өдрүүдэд орсон ширүүн бороонд олон автомашин улсын дугаараа хаясан байна. Харин замын усанд үлдсэн улсын дугааруудыг нэгэн залуу цуглуулан ойролцоох гэрлийн шонд нааж үлдээсэн нь олон хүнд буян болж, жолоочдын талархалыг хүлээгээд авчээ. Зарим жолооч нэр нь үл мэдэгдэх тэрхүү сайхан сэтгэлт залууд өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан талархал илэрхийлсэн байна.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Өчигдөрийн ширүүн борооны үерт явж байгаад автомашины дугаараа гээсэн байлаа. Шинээр дугаар авах гэтэл “Заавал даваа гарагт автотээврийн төв дээр очиж торгууль төлж байж зөвшөөрөл авч ир. Тэр үед хийж өгнө” гэж дугаарын үйлдвэрүүд хэлж байх юм. Гэтэл гэрлүүгээ ирж яваад машиныхаа дугаарыг олж харлаа. Үүнийг хийж тавьсан залууд талархалаа илэрхийлмээр байна. Хүмүүсийн хэлж байгаагаар нэг залуу уснаас бүх дугааруудыг гаргаж ингэж тавьсан гэсэн. Энэ залууд баярлалаа. Автозамын газрынхан ус зайлуулах суваггүй замыг хууль бусаар хүлээн авч өөрийн өврийг түнтийлгэж байхад энэ залуу хэнээс ч нэг ч төгрөг нэхэлгүйгээр сэтгэлээрээ үүнийг хийж тавьжээ. Түүнд талархаж байгаагаа дахин илэрхийлье” гэжээ.


 


Ширүүн бороонд гээгдсэн автомашины дугааруудыг шонд наажээ  
Үзсэн: 3633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-08-04 11:16
сайхан сэтгэлт залуугийн амьдрал аж жаргал хүсье. амьдрал тань ивээл ерөөлөөр дүүрэн байх болтугай.
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-08-04 11:15
сайхан сэтгэлт залуугийн амьдрал аж жаргал хүсье. амьдрал тань ивээл ерөөлөөр дүүрэн байх болтугай.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-08-04 01:34
Sain zaluu bna. Bayar xurgie. Xarin nomeriin tuxaid yaagaad tegej olnooroo boroond oichdog yum boloo. Booltoor boolgui Jonxuugaar naasan bol ter ni boroond devteed geedej gexsen. Ter gazart ni esvel mashinii nomer suga tataad baixaar zamiin xashlaga ch yum uu neg zuil baisan yum bolov uu.
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-08-03 21:21
sain bn ter zaluud talarhal ilerhiilie
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2015-08-03 20:22
тус багаддаггүй гэж энэ дээ. залуугийн амьдралд аз жаргал хүсье
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2015-08-03 18:55
Сэтгэлийн сайхан гэрэл гэгээ заавал авчирч байдаг буянтай зүйл. танихгүй залуу чамд чин сэтгэлээсээ баяр хүргье.
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-08-03 17:37
аштай юудаа баяр хvргэе тус багадахгvй
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-08-03 16:23
ovoodoo
49.0.162.xxx [49.0.162.xxx] 2015-08-03 15:58
ямар сайхан юм бэ.Ерөөсөө хүн бүр ийм л байвал .....
202.170.71.xxx [202.170.71.xxx] 2015-08-03 15:58
Үнэхээр мундаг юм аа. Энэ ажлыг хийсэн залууг олж урамшуулах, сурталчилах ажлыг МЗХ-хиймээр байна. Ийм сэтгэлтэй залуус сүүлийн үед маш их ховордсон шүү...Жинхэнэ Монгол эр хүн.Чамаар бахархаж байна.
122.201.25.xxx [122.201.25.xxx] 2015-08-03 15:55
Хүн бүр энэ залуу шиг таних танихгүй ч гэсэн бие биеэндээ сэтгэл гаргавал монгол улс амархан хөгжих болно
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2015-08-03 15:52
hoshin yum doo.horvood myygaasaa sain ni olon gej
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-08-03 15:45
sain

Бидэнтэй нэгдээрэй