
2015 оны наймдугаар сарын 03-наас наймдугаар сарын 10-ныг хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
/7 хоногийн эцсээр ихэнх нутгаар хална./
Баруун аймгуудын нутгаар: 3, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 4, 9-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-6-нд баруун хойноос, бусад хугацаанд баруун өмнөөс 5-10м/с, 8,9-нд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. 6-9-нд халж Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 25-30 хэм хүрч хална.
Төвийн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-6-нд баруун хойноос, бусад хугацаанд баруун өмнөөс 5-10м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна. 7-ноос халж Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 24-29 хэм халуун байна.
Зүүн аймгуудын нутгаар: 3, 7-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд зарим газраар, 5,6-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нийт нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна. 7-ноос халж шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө нийт нутгаар 27-32 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 3-6-нд баруун хойноос, бусад хугацаанд баруун өмнөөс 5-10м/с, зарим үед секундэд 12-14 м/с ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан, өдөртөө Дундговийн нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 28-33 хэм халуун байна.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 3785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.