
Наймдугаар сарын 05-ны өдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй Сөгнөгөр болон Туул гол Алтанбулаг сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн голын дагууд 5-10 см тус тус нэмэгдэж, Сөгнөгөр гол үерийн түвшинд хүрсэн байна. Иймд дээр дурьдагсан гол мөрөн болон голын эрэг, татам дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн,
Ус судлалын сектор
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.