Шууд Chart

Улаанбаатарт 28 хэм дулаан

2015-08-07 07:34:13

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хална


2015 оны наймдугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 23-28  хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 хэм, бусад нутгаар  26-31  хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28  хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны наймдугаар сарын 08-наас наймдугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8,9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд баруун болон төвийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 10-нд баруун зүгийн нутгаар 11-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.


Улаанбаатарт 28 хэм дулаан  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй