Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-08-10 14:40:33

2015 оны наймдугаар сарын 10-наас наймдугаар сарын 17-ныг хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Ихэнх нутгаар бороо хуртай байна-


Баруун аймгуудын нутгаар: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар, 12, 15-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 11,14-нд зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө  1-6 хэм өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 16-21 хэм дулаан байна.   


Төвийн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11, 15-нд нутгийн баруун хэсгээр, 12, 16-нд ихэнх нутгаар, 13, 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 11, 12, 15-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна. 11-нд Хөвсгөлийн уулсаар, 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: 13-нд ихэнх нутгаар, 14, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Хугацааны эхээр салхи баруун өмнөөс 9-14м/с, бусад хугацаанд баруун хойноос 5-10м/с. Хугацааны эхээр шөнөдөө 13-18 хэм өдөртөө 27-32 хэм халуун байна. 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. 


Говийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн баруун хэсгээр, 13, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Хугацааны эхээр салхи баруун өмнөөс, бусад хугацаанд баруун хойноос 5-10м/с, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нийт нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 30-35 хэм халуун байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 10-15 хэм өдөртөө Дундговийн нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй